Хөгжлийн банкны үйл ажиллагааны талаарх сүүлийн үеийн мэдээллийн Хөгжлийн банкны захирал З.Нарантуяа өглөө.
Тэрээр "Банкны үйл ажиллагаа маш их хумигдсан. Банкны санхүүгийн тайлан тэнцлээс харахад актив хөрөнгө 2017 онд 5.8 их наяд төгрөг байсантай харьцуулахад 2.8 дахин буурч, 2024 оны №- сарын 31-ний байдлаар 2.368 тэрбум төгрөг болсон байгаа бөгөөд зээл олгох, төсөл санхүүжүүлэх, эх үүсвэр татан төвлөрүүлэх үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхгүй зогсонги байдалд орсон. Санхүүгийн үзүүлэлтүүдийг танилцуулъя.
Нийт актив хөрөнгө буурсан тул зээлд эзлэх чанаргүй зээлийн жин буурахгүй байна. 2024 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар Хөгжлийн банкны актив хөрөнгө 2,368.7 тэрбум төгрөг байна. Нийт активт эзлэх зээлийн багцыг танилцуулбал 33 зээлдэгчийн 2,276.8 тэрбум төгрөг нь зээл байна.
Нийт зээлийн эрсдэлийн сан: 952.9 тэрбум төгрөг байна.
Нийт зээлийн багцын 1,308.6 тэрбум төгрөг буюу 57.5% хувийг чанаргүй зээл эзэлж байгаа ба үүнээс 25.6 тэрбум төгрөг нь төрийн өмчит, 1,282.4 тэрбум төгрөг нь хувийн хэвшлийн зээл юм. Хуримтлагдсан алдагдал 738.0 тэрбум төгрөг, энэ жилийн алдагдал 220.7 тэрбум төгрөг болсон. Өөрийн хөрөнгийн зөрүүг нөхөхөд 700.0 тэрбум төгрөг хэрэгтэй болж байна. Товчхон дүгнэхэд, Хөгжлийн банк санхүүгийн хүндрэлд орж төлбөрийн чадваргүйд тооцогдох хууль эрх зүйн үндэс бүрдэхээр байна" хэмээх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл үлдээх