“Squid Game” киноны хоёрдугаар бүлэг дээд амжилт тогтоолоо

.Graph
2025-01-06

Видео стриминг үйлчилгээний хамгийн том платформ болох “Netflix” компанийн цуврал “Squid Game” кино өмнөх амжилтаа эвдэж, нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо хамгийн олон хүн үзсэн кино болж дээд амжилт тогтоолоо.

Тус цувралын эхний ангийг дэлхийн даяар 92 оронд дөрөвхөн хоногт 68 сая хэрэглэгч үзсэн гэсэн судалгаа гарчээ. Энэ нь “Netflix”-ийн нээлтээ хийсэн эхний долоо хоногт хамгийн өндөр хандалт авсан цуврал киногоор шалгарсан байна. Энэхүү амжилтаараа кино нь 2022 онд нээлтээ хийж, 50.1 сая үзэгч үзсэн “Wednesday” цувралын амжилтыг эвдэж чадсан юм.

12-р сарын 26-нд нээлтээ хийсэн энэхүү цувралын 2 дугаар бүлэг одоогоор дэлхий даяар хамгийн их үзэлттэй шилдэг 10 цувралын жагсаалтыг тэргүүлж байна.

Хоёрдугаар бүлэгт "Squid Game" тоглоом бүрэн дуусаагүй бөгөөд үзэгчид гуравдугаар бүлэг удахгүй гарна гэж таамаглаад байсан юм. Тэгвэл киноны найруулагч Хван Дун Хюк цувралын дараагийн бүлэг гарна гэдгийг албан ёсоор мэдэгджээ. Гуравдугаар бүлэг нь энэ жилийн зургаадугаар сарын 27-нд нээлтээ хийнэ.

БНСУ-ын хэвлэл мэдээлэл судалгааны хүрээлэнгийн “K-EnterTech Hub“-ын гаргасан судалгаагаар “Squid Game 2” хамгийн багадаа 1,5 их наяд вон буюу 1,1 тэрбум ам доллар олох төлөвтэй байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe