БАЙР СУУРЬ: “Пагмадулам” киноны талаар хэн, юу хэлэв

Ж.Номин
2025-01-06

Монголын Эмэгтэйчүүдийн холбооны 100 жилийн ойд зориулан бүтээсэн “Пагмадулам” кино түүхийг гуйвуулж, нэрт зохиолчоо харлуулсан гэх шүүмжлэлд өртөөд буй. Түүнчлэн кинонд хятадыг сурталчилж байгаа нь хятадаас санхүүжилт авч хийсэн гэх хардлага гараад байна. Уг киноны талаар хэн, ямар сэтгэгдэл өгүүлснийг уншигч та бүхэнд хүргэж байна.

...
Graph.mn

Хэчнээн гишүүн энэ мөнгийг босгов, амьдралынхаа сүүлийн мөч хүртэл бүтээл туурвиж байсан нэрт зохиолч Д.Нацагдоржийн гавьяаг дурдалгүй, үгээгүй муу архичин мэтээр дүрслэв гэх асуултыг кино бүтээгчдээс, ялангуяа оюуны өмчийн эрх эзэмшигч “МЭХ”-ээс асууя.

Эсрэг

Дэмжсэн

2025-01-06

Зохиолч Р.Эмүжин:

Нацагдорж гэдэг архичин, Пагмадулам гэдэг мундаг хятад хэлтэй бүсгүй хоёр байжээ, тэр хоёр Сүн Ү Күн-ий фэнүүд байсан ажээ, гэх ойлголт тээж залуу үе маань үлдэх ёстой юм уу? Энэ бол оюун санааны наймаа, үүний цаана хэдэн сая юанийн яриа явагдсан бэ.

...
Зохиолч Б.Сарантуяа

Оюунгэрэл миний найз. Гэхдээ бас үүнд дээр тайлбар өгөх нь зөв. Санхүүжилт, зохиолын үзэл санаа зэргээ хамтран бүтээсэн уран бүтээлчидтэйгээ нийлээд тайлан тавьж, тайлбар хийсэн нь дээр байх гэж бодож байна. Хүмүүст хардах эрх бий.

...
ФБ хэрэглэгч “Gegee Duurengegee”

Нээлтээ хийгээд удаагүй байж байгаад шууд буугаад видео сан руу орчихсон. Хүмүүс шүүмжлэнгүүт кино театраас буулгачхав уу гэж бодсон. Д.Нацагдоржийг нээрээ л архичин байсан л гэж гаргасан. Уйлаад л согтуурхаад л. Ядаж ганц бийр цаас бариулчихгүй дээ.

...
ФБ хэрэглэгч “Дэлгэрээ Дэлгэр”

Түүх соёлтой нь цуг захиалгатай Хятаджуулах ажил сүүлийн үед эрчимтэй явагдаад байх шиг. "Түүх соёлоо алдвал, тэр улс үндэстэн урагшаа хөгжих замаа алдана" гэдэг. Эмэгтэйчүүдийн холбоог болон энэ киноны санхүүжилтийг шалгах хэрэгтэй.

...
ФБ хэрэглэгч “Dorjsuren Dawaanyan”

Энэ мэт олон олон кино жүжиг хийж ваучер нэр зүүсэн бидний мөнгөөр бидний үр хүүхдүүдийн тархийг угаах юм бн. Удахгүй түүхгүй, хэлгүй, соёлгүй болно. Тэр цагт Монгол гэсэн үндэстэн байхгүй болно.

...
ФБ хэрэглэгч "Maitsetseg Gansukh"

Уран сайхны кино хийснээрээ хэнд ч гай тарьж хаанаас ч хулгай хийгээгүй. “Хятад” улсаас санхүүжилт аваагүй. Мөнхийн хөрш болсон Хятад улс тэр олон жилийн өмнө ч манай улсад ямар нэг байдлаар холбоотой байсан, одоо ч байгаа, ирээдүйд ч бас адил шүү дээ.

...
Зохиолч Б.Шүүдэрцэцэг

"Пагмадулам" гэж киног би магтсан гэнэ үү? Тэр киног үзээ ч үгүй. Агуу Нацагдоржийг маань киноны турш архичин гэж харуулж, сод бүтээлээс нь уншуулж, ганц удаа эрүүлээр үзүүлчихгүй гэснийг бол харсан. Намайг тэр киног магтсан гээд байгаа хүмүүс СЭМҮТ-д оч.

...
ФБ хэрэглэгч Chimeddorj Ch

Нэг тийм “давсгүй хоол” шиг мэдрэмж төрснийг энд тэмдэглэн үлдээхээр шийдэв. Түүхэн гайхалтай эмэгтэйн түүхийг яагаад ийм бага судалгаатай хийснийг маш их гайхаж байна. Пагмадулам кино 3 цаг үргэлжлэхдээ яг юуг харуулах гээд байгаа нь тодорхойгүй байлаа.

...
Сэтгүүлч М.Мөнхтунгалаг

Гурван цаг үзэгчийг сандалтай нь хадахдаа Нацагдоржид минь ганц үзэг цаас бариулчихаагүйд нь гомдоод, нойр хулжив шд. Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгч, сортоотой, сод билэгтэй хүмүүнийг архичин явсан мэтээр л энэ цагийнхан ойлгоод үлдэх нь.

...
ИОНН-ын дарга Ц.Оюунгэрэл

Пагмадулам гэдэг киног үзлээ, таалагдлаа. Их урт, удаан үйл явцтай, дүүрэн гунигтай кино юм. Д.Пагмадулам, Д.Нацагдорж нар маань ингэж ч зовох гэж дээ! Намынхаа хийж байсан харгис ажлыг үнэн мөнөөр нь гаргаж тавьсанд Б.Оюунгэрэл продюсерт баяр хүргэмээр.

...
X хэрэглэгч “Uran Uran”

Хятадын элчин авгайтай л байнга зургаа тавиад байгаа харагдсан шүү тэр хүүхэн чинь. Eр нь бол Пагмадулам Нацагдоржийн түвшний үндэсний сэхээтнүүдийг ойлгох хэмжээний оюунтай хүн одоогийн кино салбарт байхгүй. Амьдрал нь ч олонд түгснээс цаанаа бол өөр.

...
X хэрэглэгч “UureeMR”

Зохиолыг хэрхэн унжруулж сунжруулж, уйтгарын далай болгодгийн жишээ бсон жүжиг нь Үй хуагийн Амьдрахуй, кино нь Пагмадулам юм байна. Жүжиг нь дууны факттай, чих урсаар дууссан бол кино нь Нацагдоржийг Тансан ламын үлгэрийг ч мэдэхгүй маанаг амьтан болгов.

...
X хэрэглэгч “Batzorig2012”

Кино зургийн баг, зураглаачид, жүжигчид, уран бүтээлчдийн хөдөлмөр зүтгэлд тусгайлан баяр хүргэе. Харин кино зохиолын чиг шугам, үг хэллэг, зохиол, түүхийн зөвлөх хоёрт бол ажлаа хариуцлагатай хийж сураарай гэе. Энэ олон хүн цагийн хөдөлмөрийг гутаажээ.

...

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe