"Алтан бөмбөрцөг"-ийн эзэд тодорлоо

.Graph
2025-01-06

82 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.

Урьдчилсан Оскар гэж яригддаг кино урлаг болон телевизийн шилдэг бүтээлүүдийг шалгаруулдаг “Алтан бөмбөрцөг” наадам тэртээ 1944 оноос анх зохион байгуулж ирсэн. Энэ жилийн уг наадмыг CBS телевиз Paramount+ платформоор АНУ-аас гадна дэлхийн 185 оронд шууд дамжуулан хүргэсэн байна. Шагнал гардуулах ёслолын хөтлөгчөөр комедиан Никки Глэйзер ажиллажээ.

Дуучин Селена Гомезын гол дүрд нь тоглосон “Emilia Pérez” кино хамгийн олон буюу 10 төрөлд нэр дэвшсэнээс 4 төрөлд шагнал хүртэж, хамгийн олон төрөлд “Алтан бөмбөрцөг” шагнал хүртсэн киногоор тодорсон. Тэгвэл телевизийн салбарын хамгийн олон шагналд “Shōgun” цуврал хүртэж, шилдэг нь байж чадлаа.

2025 оны “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг Dick Clark Productions зохион байгуулж, олон удаагийн “Эмми”-гийн шагналт продюсер Гленн Вайсс, Рики Киршнер нар шууд дамжуулалтын гүйцэтгэх продюсерээр ажилласан байна. Ингээд энэ оны “Алтан бөмбөрцөг” наадмын гол шагналын эздийг танилцуулъя. 

  • Шилдэг драм төрөл жанрын уран сайхны кино – The Brutalist
  • Шилдэг мьюзикл/инээдмийн төрөл жанрын уран сайхны кино – Emilia Pérez
  • Шилдэг анимейшн уран сайхны кино – Flow
  • Шилдэг гадаад хэл дээрх кино – Emilia Pérez
  • Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин (драм) – Эдриен Броди (The Brutalist)
  • Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин (драм) – Фернанда Торрес (I’m Still Here)
  • Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин (мьюзикл/инээдэм) – Себастьян Стэн (A Different Man)
  • Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин (мьюзикл/инээдэм) – Деми Мур (The Substance)
  • Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин – Киран Калкин (A Real Pain)
  • Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин – Зои Салдана (Emilia Pérez)
  • Шилдэг найруулагч – Брейди Корбет (The Brutalist)
  • Шилдэг кино зохиол – Питер Страхан (Conclave)
  • Шилдэг киноны хөгжим – Трент Резнор, Аттикус Росс (Challengers)
  • Шилдэг орлоготой кино – Wicked
  • Шилдэг драм төрөл жанрын телевизийн цуврал – Shōgun (FX/Hulu)
  • Шилдэг мьюзикл/инээдмийн төрөл жанрын телевизийн цуврал – Hacks (HBO | Max)
  • Шилдэг богино цуврал болон телевизийн кино – Baby Reindeer (Netflix)
  • Шилдэг стэндап комеди шоу – Ali Wong: Single Lady (Netflix)
  • Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин (драм) – Хироюки Санада (Shōgun)
  • Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин (драм) – Анна Саваи (Shōgun)
  • Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин (мьюзикл/инээдэм) – Ж.А.Уайт (The Bear)
  • Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин (мьюзикл/инээдэм) – Жин Смарт (Hacks)
  • Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин (богино цуврал/телевизийн кино) – Колин Фаррелл (The Penguin)
  • Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин (богино цуврал/телевизийн кино) – Жоди Фостер (True Detective: Night Country)
  • Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин (богино цуврал/телевизийн кино) – Таданобу Асано (Shōgun)
  • Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин (богино цуврал/телевизийн кино) – Жессика Ганнинг (Baby Reindeer)

Энэ жилийн “Алтан бөмбөрцөг” наадмын хүндэт шагнал болох Cecil B.DeMille-ийн нэрэмжит шагналыг жүжигчин Виола Дэвис хүртсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe