1893 оны дөрөвдүгээр сарын 6-нд АНУ-ын Луизиана мужийн Нью-Орлеанс хотын Олимпын ордонд мэргэжлийн боксчид болох Жек Берк, Энди Боуэн нарын тулаан 110 раунд буюу 7 цаг 19 минут үргэлжилж байжээ.
Хачирхалтай нь, уг тулаанд ялагч тодроогүй бөгөөд шүүгч тэнцээгээр өндөрлүүлсэн байдаг. Энэ тулааны дараа Жек Беркийн 2 гарын яс хугарсан хэмээн эмнэлэгт хэвтсэн. Харин Энди Боуэн долоон хоногийн дараа зүрхний хэмнэл алдагдсан хэмээн нас баржээ. Уг хоёр тулаанчийн түүхийг баримтжуулан 1955 онд Гиннесийн амжилтын номонд бүртгэжээ.
Сэтгэгдэл үлдээх