Цас орж, цасан шуурга шуурна

.Graph
2025-01-07

Энэ долоо хоногийн пүрэв, баасан, бямба гаригт цас орж, цасан шуурга шуурахыг ЦУОШГ-аас анхаарууллаа.

Нэгдүгээр сарын 9-ний пүрэв гаригт: Нутгийн баруун хагаст цас орж, цасан шуурга шуурна.

Нэгдүгээр сарын 10-ны баасан гаригт: Нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Нэгдүгээр сарын 11-ний бямба гаригт: Нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.

Иймд шаардлагагүй тохиолдолд хөдөө орон нутгийн замд зорчихгүй байх, зайлшгүй зорчих тохиолдолд иргэдийг хувийн болон техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг уриаллаа.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe