БНХАУ-ын Харбин хотноо зохион байгуулдаг мөсөн сийлбэрийн тэмцээнд Монголын сийлбэрчид түрүүлжээ.
Манай улсаас оролцсон З.Ганжаргал, Х.Алтанхүү нарын баг түрүүлсэн байна. Үүгээр зогсохгүй Д.Цэрэнбат, Б.Баярсайхан нарын баг дэд байр эзэлжээ. Монгол сийлбэрчид энэхүү тэмцээнд 2010 оноос хойш оролцож эхэлсэн байна.
36 дахь удаагаа болж буй энэхүү тэмцээнд Монгол, Хятад, БНСУ, Орос, Испани, Америк, Эквадор, Франц, Энэтхэг, Мексик, Серби, Монтенегро зэрэг орны 60 гаруй сийлбэрч оролцжээ.
Сэтгэгдэл үлдээх