БНСУ-ын эрдэмтэд хавдрын эмчилгээнд шинэ технологи авчирлаа

.Graph
2025-01-07

БНСУ-ын дэвшилтэт шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн /KAIST/ эрдэмтэн, судлаачид бүдүүн гэдэсний хорт хавдрын эсийг устгахгүйгээр эмчилдэг шинэ технологийг нээжээ.

Энэ технологи нь хорт хавдрын эсийг энгийн бүдүүн гэдэсний эстэй төстэй төлөвт хувиргаж, хортой сөрөг үр дүн бий болохоос сэргийлдгээрээ онцлог юм. Тус хүрээлэнгийн профессор Кванг-Хюн Чогоор удирдуулсан судалгааны баг хорт хавдар үүсэх явцад хэвийн эсүүдийг ялгах, эс хэрхэн боловсорч буйг ажиглажээ. Үүний хүрээнд эсийн ялгааг хариуцдаг генийн сүлжээний дижитал ихрийг бүтээж, нарийвчилсан симуляцийн шинжилгээг ашиглан бүдүүн гэдэсний хорт хавдрын эсийг хэвийн байдалд буцаахад хүргэдэг гол молекулын мастер шилжүүлэгчийг олж нээсэн байна. Эдгээр шилжүүлэгчийг бүдүүн гэдэсний хорт хавдрын эсүүдэд хэрэглэхэд үр дүн гарч, нээлт хийсэн байна. Лабораторын туршилтууд, түүний дотор молекулын болон эсийн судалгаа, амьтдын туршилтууд хорт хавдрын эсийг ердийн бүдүүн гэдэсний эстэй төстэй төлөвт хувиргах боломжтой гэдгийг баталсан аж.

Профессор Кванг-Хюн Чо энэхүү нээлтийн ач холбогдлыг онцолж, "Хорт хавдрын эсүүд хэвийн эс болон хувирах боломжтой гэдэг нь гайхалтай үзэгдэл. Судалгаа нь хорт хавдрын эсийг хэвийн эс болгон хувиргах замаар нөхөн сэргээгдэх хорт хавдрын эмчилгээний шинэ үзэл баримтлалыг танилцуулж байна. Эсийн ялгарах замд системтэй дүн шинжилгээ хийх замаар хорт хавдрын урвуу чиглэлийг нарийн тодорхойлох үндэс суурийг бид тавилаа. Мөн бусад төрлийн хорт хавдарт хэрэглэх боломжтой шинэлэг эмчилгээг хөгжүүлэх амлалт өгч байна. Судалгаа үргэлжилсээр байгаа тул энэхүү нээлт нь дэлхийн хамгийн үхлийн аюултай өвчинд хандах хандлагыг өөрчлөх болно" гэжээ.

Судалгааны багийн үзэж буйгаар ганц бүдүүн гэдэсний хорт хавдар ч бус бусад төрлийн хавдар дээр туршиж, хөгжүүлэх боломж байж магадгүй гэж таамаглаж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe