Японы нийслэл Токио хотын далайн хүнсний захын анхны дуудлага худалдаанд ялах нь хоолны бизнес эрхлэгчдийн хувьд аз одоос гадна нэр төрийн хэрэг гэж үздэг.
Тэгвэл өнгөрөгч ням гаригт болсон дуудлага худалдааны үеэр Michelin одтой сүши рестораны Онодера групп мотоциклын хэмжээтэй 276 кг жинтэй цэнхэр туна загасыг 1,3 сая ам доллараар /207 сая иен/ худалдан авчээ. Энэ нь бүртгэл хөтөлж эхэлсэн 1999 оноос хойш Токиогийн дуудлага худалдааны түүхэнд хоёрдугаарт бичигдэх өндөр үнэ юм. Японы Киодо агентлагийн мэдээлснээр 2019 онд 278 кг жинтэй туна загасыг “Сүши Занмай” сүлжээ рестораны эзэн Киёши Кимүра гэгч эрхэм 3,1 сая ам доллараар /333,6 сая иен/ авсан нь хамгийн өндөр үнэ хүрсэн тохиолдол болжээ.
Сэтгэгдэл үлдээх