Холливудын дуулиант хосуудын нэг болох жүжигчин Бэн Аффлек болон дуучин, бүжигчин Женнифер Лопес нарын гэрлэлт 3 жилийн дараа албан ёсоор төгсгөл боллоо.
AP агентлагийн мэдээлснээр өнөөдөр Лос Анжелес хотын дээд шүүхэд өгсөн Женнифер Лопесийн гэр бүл цуцлах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэжээ. Ингэснээр 20 жилийн дараа эргэн нийлсэн хосууд салалтаар төгсөж байна. Хосууд өнгөрөгч оны дөрөвдүгээр сард хоёр тийш болсон гэдгээ олонд зарлаж, наймдугаар сард салах өргөдлөө өгч, эвлэрүүлэн зуучлалын журмаар салсан байна.
Алдартай хосууд ихэвчлэн гэрлэхээсээ өмнө гэрлэлтийн гэрээ байгуулдаг. Харин Жей-Ло болон Бен нар тэрхүү гэрээ байгуулаагүй бөгөөд ямар нэгэн нөхөн төлбөр, дэмжлэг хэн хэнээсээ авахгүй байхаар тохиролцсоноос гадна Жей-Ло овгийн Аффлек нэрээ хасуулж Лопес нэрээ ашиглахаар болжээ. Хэдийгээр салсан хэдий ч Женнифер Лопес, Бэн Аффлек нар нөхөрсөг харилцаатай хэвээр байгаа гэдгийг баталж өнгөрсөн жилийн зул сараар Лос Анжелес хотын Soho House-цугтаа зоог барьж буй бичлэгийг TMZ вэб сайт анх мэдээлсэн билээ.
Сэтгэгдэл үлдээх