Ирэх гуравдугаар сарын 1-ээс сайжруулсан шахмал түлшийг Эрдэнэс Тавантолгой ХК-ийн баяжуулсан нүүрсээр солино гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээллээ.
Тэрээр "Одоогийн мидлинг түлшний үйлдвэрийг зогсоож, Эрдэнэс Тавантолгойн баяжуулсан нүүрсийг түлнэ. Ингэхдээ стандартад нийцэж байгааг нь шигшиж, цэвэрлээд шууд түлэх бол стандартад нийцээгүйг нь сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт барьцалдуулагчтай холино. Одоо хэрэглэж байгаа барьцалдуулагчийг бас л өөрчилнө. Ингэж стандартыг өөрчилснөөр агаарын бохирдол 25 хувь буурна. Хоёр жилийн дараа Багануурт үйлдвэр ашиглалтад ороход хөх нүүрс буюу хагас коксжисон нүүрсээ түлж эхэлнэ" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх