Дональд Трамп анхны хэвлэлийн бага хурлаа хийлээ

.Graph
2025-01-08

Цагаанд ордонд дахин Нэгдсэн Улсын Ерөнхийлөгчийн дүрээр энэ сарын 20-нд айлчлах Дональд Трамп даваа гаригт Флорида муж дахь Мар-А-Лаго эдлэндээ анхны хэвлэлийн бага хурлаа хийлээ.

Энэ нь түүнийг АНУ-ын Конгрессоос 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч, одоогийн дэд ерөнхийлөгч Камала Харрисыг өвдөг шороодуулж, ялсныг баталгаажуулсны дараа хийгдэж байгаараа онцлог юм.

Хэвлэлийн бага хурлаар Дональд Трамп, Панамын суваг болон Гринландын холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд цэргийн хүч хэрэглэх эсвэл эдийн засгийн шахалт үзүүлнэ гэсэн мэдэгдлээ үгүйсгэсэнгүй.

Сэтгүүлчдийн асуултад Д.Трамп “Хэрэв та Панамын суваг, Гринландын тухай ярьж байгаа бол би баталж чадахгүй. Би энэ хоёр аргын алийг нь ч ашиглахгүй гэж амлаж чадахгүй. Гэхдээ эдийн засгийн аюулгүй байдлын үүднээс эдгээр нутаг дэвсгэр бидэнд хэрэгтэй гэдгийг би хэлж чадна" гэж хариулсан байна.

Мөн Мексикийн буланг Америкийн булан болгож өөрчлөн гэж мэдэгдэж Мексик, Канадын импортын бараанд ихээхэн хэмжээний татвар ноогдуулна гэсэн байр сууриа дахин илэрхийлэв.

Түүнчлэн түүний засаг захиргаа Арктикийн үндэсний дархан цаазат газарт газрын тос, байгалийн хийн олборлолтыг эхлүүлж, салхин сэнсний шинэ төслүүдийг зогсооно гэдгээ мэдэгдэв. "Бид салхин тээрэм барихгүй байх бодлого баримтлах болно" гэж мөн хэллээ.

Газын зурваст ХАМАС-ын барьцаанд байгаа хүмүүсийн талаар асуухад, намайг тангараг өргөхөөс өмнө тэднийг суллахгүй бол “жинхэнэ там болгоно" гэж хариулжээ.

Д.Трампыг тангараг өргөх өдрөөр энэ асуудалд ахиц гарна гэж найдаж байна гэж Ойрх Дорнод дахь түүний элч төлөөлөгч Стив Виткофф өмнө нь мэдэгдэж байсан юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe