Их Британийн хатан хаан II Элизабет, хунтайж Филипп нарын хуримын зүсэм бялуу энэ долоо хоногт дуудлага худалдаагаар 2200 фунт стерлинг буюу 2800 доллароор зарагдсан гэж “Reeman Dansie” дуудлага худалдааны газраас мэдээлсэн байна.
Тэртээ 1947 оны 11-р сарын 20-нд Букингхэмийн ордонд болсон хуримын ёслолоос үлдсэн уг бялуу 78 жилийн турш хадгалагджээ.
Тодруулбал, Хатан хаан II Элизабетийн мөнгөн тэмдэгт дардастай, нарийн хийцийн савлагаатай хайрцаг, талархалын захиатай зүсэм бялууг Букингхэмийн ордноос Шотландын Эдинбург хот дахь Holyroodhouse-н гэрийн үйлчлэгч Марион Полсонд илгээсэн аж.
Уг бялууг Марион Полсоны гэр бүлийнхэн нь дуудлага худалдаанд оруулж, Их Британийн үл хөдлөх хөрөнгө судлаач Жеймс Гринтер худалдан авчээ.
Сэтгэгдэл үлдээх