Ураны хөрөнгө оруулалтын гэрээнд холбогдлох асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Ц.Чимэдцэеэ
2025-01-09

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн эхэллээ.

Хуралдаанаар Францын Орано майнинг компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад үүссэн хүндрэл буюу Бадрах Энержи ХХК-ийн 34 хувийг төр эзэмших зохицуулалтыг өөрчлөх эсэхийг хэлэлцэх юм.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1.2.б-д заасан 34 хувь нь төрийн эзэмшил байх тухай тусгасан байдаг. Тэгвэл Ураны хөрөнгө оруулалтын  гэрээний хүрээнд тус 34 хувийг АМНАТ болон 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаанд хөрвүүлж тооцохыг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан байна.

Мөн дараах хуралдааны тов ёсоор дараах асуудлыг хэлэлцэх аж.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe