БАЙР СУУРЬ: Гишүүн асанд бүтэн жил тэтгэмж олгох асуудлаар хэн, юу хэлэв?

Ж.Номин
2025-01-09

УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 41.9 дэх заалтад “гишүүн байсан хүн бүрэн эрх нь дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшний хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно” гэх заалт бий. Энэ заалт 1992, 1996, 2006 оны парламентад хэрэгжиж байсан гэдэг. Тэгвэл 2020-2024 оны парламентаас дахин гишүүн болж сонгогдоогүй 30 гаруй хүн тэтгэмж авах хүсэлтээ өгч, эхний сарын тэтгэмжээ авсан гэх мэдээлэл олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй. Энэ талаар иргэд болон УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг хүргэж байна. 

...
Graph.mn

2020-2024 оны парламентын 30 гишүүн тэтгэмж авах хүсэлт гаргасныг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж мэдээллээ. Яг хэн гэх 30 гишүүн хүсэлт өгсөн талаар нэрлэх нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар хаалттай аж.

Эсрэг

Дэмжсэн

2025-01-09

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн

Гишүүдэд тэтгэмж олгох заалтыг намайг оруулсан мэтээр гүтгэж байна. Харин энэ заалтыг хасуулах хуулийн төслийг дэмжиж ажиллана. Засгийн газар зарчмын шаардлага тавьсан парламент руу гүтгэлгийн дайралт хийдэг хандлагаасаа салах хэрэгтэй.

...
ФБ хэрэглэгч “Tsengelmaa Buyan-Ulzii”

Ард иргэд 5 жил ажилласан бол 45%, 5-10 жил бол 50%, 10-15 жил бол 60% харин УИХ-ын гишүүн 4 жил ажиллаад 100%. Шударга ёс?! Ёроолгүй шуналтай хүмүүс юм. Хуулиа өөрсдөдөө ээлтэй буюу бүр давуу эрхтэй батлуулчхаад хууль бол хууль гэх нь мэдээж.

...
Сэтгүүлч Ц.Анхзул

Тэтгэмж хүссэн гишүүдийн нэрсийг ug.mn ил болгожээ. Амьдрахад хэцүү, арга ядсан хүмүүс байна, авалгүй л яах вэ. Иргэд яах вэ, багтаж ядсандаа татвар төлж байгаа, тэрнээс энэ хэд маань аваг аваг. Хэлэх үг алга, ширнүүд, ёроолгүй хүүдийнүүд.

...
УИХ-ын гишүүн С.Ганбаатар

Энэ тэтгэмж бол надад маш их хэрэгтэй. Иргэд пүү паа гээд л байна. Би ч иргэдээ дагаад л “үгүй мөн муухай юм аа” гэж хэлж чадах л байх. Гэхдээ мань мэт шиг бизнесгүй улстөрчид үүн шиг тэнгэрийн умдаг атгаж байгаа юм шиг талхны мөнгөтэй байх явдал чухал.

...
ФБ хэрэглэгч “Бадарч Мөнхцэцэг”

Өсөхийн өлөн нь арилаагүй хулгайч нар. 1 сая төгрөгийн цалинтай өрх толгойлсон 3 хүүхэдтэй үйлчлэгч ээж энэ хэдийг тэжээж байгаа гэж бодоорой. Ер нь цалин авч улсад татвар төлж байгаа бүх хүмүүсийг энэ мэт паразитууд идэж байна.

...
ФБ хэрэглэгч “Tsdawaa Dawaa”

УИХ-ын ЕНБД нь гишүүдийн тэтгэмж авах нь гадаадад ч байдаг гээд олон орны жишээ хэлж байна. Тэд манай хэд шиг хувьдаа компани байхгүй, залилан хийж танил талаа төрийн албанд оруулдаггүй. Дэлбэрчихсэн баячууд байж. Цадаж ханадаггүй ямар их шунал вэ.

...
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу

Тэтгэмж өгөхийг эсэргүүцсэн хууль батлуулахаар гишүүд нэгдэж байх шиг байна. Би үүнийг тас эсэргүүцэж байгаа. Олигарх биш бидэн шиг гишүүдэд нийгмийн баталгаа хэцүү шүү дээ. Би бол дахин сонгогдохгүй бол тэтгэмж авна. Яагаад гэвэл би олигарх биш.

...
ФБ хэрэглэгч “Bolorkhuu Narantsetseg”

Жирийн иргэн насаараа зүтгээд 3 сарын тэтгэмж авч байхад гишүүд 4 жил ажиллаад бүтэн 1 жилийн цалин авна. Эдийн засаг хүнд, иргэдийн амьдралын түвшин доогуур, утаа зэрэг олон асуудал байхад гишүүд өөрсдөдөө онцгой тэтгэмж, давуу эрх олгох хууль баталсаар.

...

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe