Олон нийтийн сүлжээнд жолоочийн хариуцлагын албан журмын даатгал 700 мянга хүрсэн гэх мэдээлэл тарж байна. Уг асуудалд Монголын даатгалын холбооны гүйцэтгэх захирал Ж.Батжаргал NTV телевизэд мэдээлэл өгчээ.
Тэрээр "700 мянга гэдэг бол хамгийн өндөр буюу ААН эсвэл C, D ангиллын жолоочдоос гадна өмнөх гэрээний хугацаанд зам тээврийн осол, зөрчил гаргаж байсан жолооч, нэг гэрээн дээр жолоочийг хязгаарлахгүйгүйгээр бүртгүүлсэн тохиолдолд иймэрхүү өндөр дүн гарч болно. В ангиллын, иргэний авто тээврийн өмчлөгчтэй, өмнө нь зам тээврийн ноцтой, осол зөрчил гаргаагүй этгээд, мөн гэрээндээ ганц эзэмшигчтэй байхаар тусгасан бол тийм өндөр дүн гарахгүй гэдгийг баттай хэлье.
Над дээр жишээ аваад үзье. Миний бие жолоочийн 15 жилийн туршлагатай, В ангилалтай, гэрээн дээр 2-4 хүний нэрийг зааж өгсөн байхад нийтдээ 55 мянга болсон. Тэгэхээр өндөр байна гэж байгаа хүмүүс бол дээр хэлсэн тохиолдлууд байгаа юм. Энэ журам бол хоёр жилийн хугацаанд мэргэжилтнүүдийн гаргасан тооцоог үндэслэж гарсан журам юм. Ингэснээр жолооч илүү хариуцлагатай болно" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх