УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.
Энэхүү тогтоолын төсөл батлагдсанаар Францын Орано групптэй хамтран Дорноговь аймгийн Улаанбадрах суманд орших Зөөвч-Овоо ураны ордыг ашиглахдаа дараах хоёр чухал тохироог хэрхэн шийдэх вэ гэдгийг баталгаажуулж байна.
1. Төрийн эзэмшлийн хувь, хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах эсэх
Ураны төсөл дээр төрийн эзэмшлийн 34 хувийг 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаа, АМНАТ-өөр орлуулах асуудал дэмжигдлээ. Ингэснээр төслийн үр өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад ногдоно гэж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар үзсэн байна.
2. Ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээ
Ураны төслийн АМНАТ-ийн хувь, хэмжээг Засгийн газрын өргөн барьсан саналыг үндэслэн УИХ батална гэсэн хуультай. Энэ хүрээнд Засгийн газраас ураны хүдрийн баяжмалын зах зээлийн үнийг гурван ангилалд хуваан АМНАТ тооцох саналыг УИХ-д оруулсан нь дэмжигдлээ. Үүнд, ураны хүдрийн баяжмалын үнэ
Өөрөөр хэлбэл, зах зээл дээр ураны үнэ өндөр байх тусам манай улсын авах үр өгөөж өндөр байна гэж Ажлын хэсэг тайлбарлаж байна.
Энэхүү тогтоолын төсөл дэмжигдсэнээр ураны хөрөнгө оруулалтын гэрээний гол жанжин шугам чигээ олж байна гэсэн юм.
Сэтгэгдэл үлдээх