Калифорни мужид түймрийн таван голомт асаж байна

.Graph
2025-01-09

АНУ-ын Калифорни мужид салхины нөлөөгөөр таван том түймэр дүрэлзэж байна. Түймрийн улмаас мужийн захирагч Гэвин Ньюсомын тушаалын дагуу Лос-Анжелес хотын 150 мянга гаруй хүмүүсийг онцгой байдлын алба шуурхайлан нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж байна гэж мэдээллээ. 

Калифорни мужийн Ойн аж ахуй, гал түймрээс хамгаалах газрын мэдээлснээр, уг таван түймрийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээс хүргэе. 

1. Палисадын түймэр

Калифорни мужийн Санта Моника, Малибу хоёрын дунд орших Палисад хэмээх газар гарч буй түймэр нь мужид гарч буй хамгийн том түймэр юм. Албаныхны мэдээлснээр 15,832 акр талбай шатаж буй бөгөөд 1000 барилга байгууламж шатжээ. Палисадаас 50 милийн зайд орших Актон хэмээх жижиг суурингийн ойролцоох түймрийн 30 хувийг нь унтраасан ч ой мод шатсан хэвээр байна.

2. Итон түймэр

Мужийн Пасадено хотод гарч буй Итон түймэр нь 10,600 акр талбайг шатаажээ. Пасадена хотын дарга Виктор Гордо Итон түймрийн улмаас таван хүн амиа алдсан гэж мэдэгдэв. Энэхүү галын улмаас 200-500 орчим барилга байгууламж шатсан гэж Гал түймрийн албаны дарга Чад Августин мэдэгдсэн юм. Мөн тэрээр гал унтраах ангийн 15 баг Итон галыг унтраахаар ажиллаж байна. Нэмж Аризонагаас аврах албаны хүмүүс туслалцаа үзүүлснээр ирэх 24 цагийн дотор 50 орчим хувийг нь унтрааж чадна гэж найдаж байна гэжээ. 

3. Вүдлийн түймэр

Лхагва гаригт эхэлсэн уг түймэр 30 акр талбай шатаж, одоогийн ямар ч хамгаалалтгүй байна.

4. Херст түймэр

Мягмар гаригийн шөнө гарсан Херст гал 505 акр гаруй талбайг шатаасан бөгөөд одоог хүртэл дарагдаагүй байна. 

5. Лидия түймэр

Лхагва гаригийн үдээс хойш эхэлсэн уг түймэр маш хурдан хугацаанд 80 акр газрыг хамарчээ. Энэхүү түймэрт Лос-Анжелес хот хамаарч буй бөгөөд хот даяар дэгдэж буй гал түймрийн голомт дарагдаагүй хэвээр байна. Түймрийн улмаас таван хүн нас барсан. Мөн хохирогчдын тоо "өсөх магадлалтай" гэж амбан захирагч Гэвин Ньюсом “CNN” агентлагт  хэлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe