Ж.Од: Энержи Ресурс Тавантолгой түлш ХХК-д 7 жилийн турш 3 сая тонн нүүрс үнэгүй өгсөн

.Graph
2025-01-09

Ирэх гуравдугаар сарын 1-ээс сайжруулсан шахмал түлшийг түлэхээ больж, Эрдэнэс Тавантолгой ХК-д баяжуулсан нүүрс түлэх шийдвэр гаргасан билээ. Энэ үеэр сайжруулсан шахмал түлшний үйлдвэр болох Тавантолгой түлш ХХК-ийн санхүүжилт, зардлын асуудал олон нийтийн анхаарлыг татаж байгаа.

Тэгвэл энэ талаар М-Си-Эс Группийн Ерөнхийлөгч Ж.Од өөрийн цахим хуудастаа мэдээлэл өгсөн байна. 

Тэрээр "Энержи Ресурс ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Засгийн газрын хүсэлтээр угаасан нүүрсээ үнэ төлбөргүй Тавантолгой түлш ХХК-д өгсөн. Сая сайжруулсан шахмал түлшний хэлэлцүүлэг маргаанд хэн нь ч нүүрс үнэгүй авснаа дурдсангүй. Яагаад Энержи Ресурсаас нүүрс авсан юм гээд л дайраад байна" гэжээ. 

Түүний дэлгэсэн мэдээллээс харвал, Энержи Ресурс ХХК 2018 оноос эхлэн долоон жилийн турш 148 тэрбум гаруй төгрөгийн үнэлгээ бүхий 3 сая тонн угаасан нүүрсийг Тавантолгой түлш ХХК-д үнэгүй өгчээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe