Монголын сагсан бөмбөгийн “Yes TLG” багийн лигеонер тамирчин Kenny Wooten JR Монгол Улсын иргэн болох хүсэлт өгсөн тухай тус багийн дасгалжуулагч С.Тулга мэдэгдсэн. Уг мэдэгдлийн араас Kenny Wooten JR “Тийм ээ, би Монгол Улсын иргэншилтэй болохоор хүсэлтээ өгсөн. Мэдээж тийм амар шийдэгдэх асуудал биш ч иргэн болохоор шийдсэн. Үргэлж дэмжиж байгаа та бүхэндээ баярлалаа” хэмээн цахим хуудсаараа дамжуулан баталсан.
Тэгвэл өнөөдөр “Бишрэлт металл” багийн лигеонер тамирчин Devon Scott мөн Монгол Улсын иргэн болох хүсэлт өгөхөөр болсон гэх мэдээлэл гараад байгаа юм. Devon Scott-н иргэншлээ солих эсэх асуудал баттай биш ч сагсан бөмбөг сонирхогчдын дунд эдгээр тамирчид Монгол Улсын иргэн болбол шигшээ баг будагтай талбайн хүчээ зузаатгах боломжтой болно хэмээн олзуурхаж байгаа юм.
“Yes TLG” багийн тамирчин Kenny Wooten JR-н хувьд 1998 онд төрсөн 27 настай, 206 см өндөртэй тамирчин. Харин “Бишрэлт металл” багийн тамирчин Devon Scott 1994 онд төрсөн 31 настай, 206 см өндөртэй тамирчин бөгөөд тэрбээр гэр бүлээрээ Монгол амьдран, дээд лигт тоглож байна.
Сэтгэгдэл үлдээх