Түргэвчилсэн тестийн шалгалтад бүдэрвэл бензин олгохгүй

Ж.Номин
2025-01-09

Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ авч ажиллахаа эрх баригчдын зүгээс мэдэгдсэн. Тодруулбал, нүүрсэн яндангүй Prius автомашинуудад эхний ээлжид сануулга өгч байгаа бол цаашид Hybrid хөдөлгүүртэй автомашины яндангаас ялгарч байгаа бохирдлыг хэмжиж, шатахуун олгох үгүйг шийднэ гэж Хотын дарга Х.Нямбаатар мэдэгджээ. 

Өөрөөр хэлбэл, шатахуун авахаар ирсэн Hybrid хөдөлгүүртэй автомашинаас ялгарч байгаа утааг нэг удаагийн түргэвчилсэн тестээр шалгаж, зөвшөөрөгдсөн хэмжээнээс их агаарын бохирдол ялгаруулж байгаа тохиолдолд шатахуун олгохгүй байх хуулийн зохицуулалт тусгасан байна. 

Ингэснээр хуурамч яндантай автомашин хөдөлгөөнд оролцох боломжгүй болох гэнэ. Мэдээж энэ шийдвэрээ дэлхийн бусад орнуудад хэрэгждэг жишиг, туршлага гэж тайлбарлаж байгаа юм. 

Ташрамд, Улаанбаатар хотод 800 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа аж. Эдгээр тээврийн хэрэгслээс өдөрт дунджаар 350,000-400,000 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог байна.

Сэтгэгдэл үлдээх

Pzdaa zvgeer tsahilgaan stantsaa bariad ail bolgoniig tsahilgaan halaaguur bolgocx Het ih vniin osolt utaanii shaltgaan bolood baigaag oilgohq bgamu

T1

Дэмжих үү?

1 0
Newsletter Subscribe