Иргэн Дорж 2011 онд эрүүл мэндийн даатгалын 8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн бол 9 ширхэг хувьцаа хасагдаж 1063 ширхэг хувьцаа үлдсэн байна.
Оюутан Бат 2011 онд сургалтын төлбөр хэлбэрээр 500000, эрүүл мэндийн даатгал хэлбэрээр 8040 төгрөг нийт 508040 төгрөгийн хишиг хувь хүртсэн бол 527 ширхэг хувьцаа үлдсэн байна.
Оюутан Сүрэн 2012 онд сургалтын төлбөр хэлбэрээр 491960 төгрөгийн хишиг хувь хүртсэн бол 544 ширхэг хувьцаа үлдсэн байна.
Монгол улсын иргэн 2012/03/18-ний өдрөөр тасалбар болгон нас барсан болон шинээр төрсөн хүүхэд мөн Монгол улсын харьяатаас гарсан бол 536 ширхэг хувьцаа үлдсэн байна.
- Иргэн Д 2016 онд засгийн газарт хувьцаагаа худалдсан тохиолдолд доор үзүүлснээр хувьцаа эзэмшинэ.
- 322 ширхэг хувьцаа зарсан бол 300 426 төгрөг авч 750 ширхэг хувьцаа эзэмшинэ.
- 215 ширхэг хувьцаа зарсан бол 200 284 төгрөг авч 857 ширхэг хувьцаа эзэмшинэ.
- 108 ширхэг хувьцаа зарсан бол 100 142 төгрөг авч 964 ширхэг хувьцаа эзэмшинэ.
Сэтгэгдэл үлдээх