Р.Нямдаваа: Д.Одбаяр, Ц.Жадамбаа нарын томилгооны хариу ирээгүй байна

Ц.Чимэдцэеэ
2025-01-10

Өнгөрөгч оны сүүлээр БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонгконгонгод Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаяр, БНСУ-ын Бусан хотод АН-аас УИХ-ын сонгуулиар Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байсан Ц.Жадамбаа нарыг Ерөнхий консулаар томилох шийдвэр гарсан.

Эдгээр томилгоо болон бусад асуудлаар Гадаад харилцааны яамны Хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваагаас тодрууллаа.

-Монгол Улсыг төлөөлөн гадаадад суух Элчин сайд, Ерөнхий консулыг хэрхэн томилдог вэ?

-Олон улсын хэм хэмжээ, дотоодын эрх зүйн хэм хэмжээгээр Элчин сайдыг Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөж томилно. Мөн Ерөнхий консулыг Засгийн газрын хуралдаанаар томилдог зохицуулалттай. Нөгөө талаас нь авч үзэх юм бол Элчин сайдыг томилохын өмнө цаад суух улсаасаа төрийн тэргүүнийх нь зөвшөөрлийг авдаг. Консулыг томилохдоо Засгийн газрын тэргүүнийх нь зөвшөөрлийг авдаг.

-Д.Одбаяр, Ц.Жадамбаа нарын томилгоо эцэслэн шийдвэрлэгдсэн болов уу?

-Ерөнхий консулыг хүлээн авагч улсуудаас хариу өгөөгүй байгаа.

-Дээрх хүмүүсийг манай улсаас яагаад томилж байгаа вэ гэдэгт олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Гадаад харилцааны яам энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Мэдээж өнгөрсөн 2024 оны туршид зарим дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбоотой шинэ төлөөлөгчдийг томилсон. Эндээс хэвлэлүүд улс төрийн хэв шинжтэй асуудлууд руу анхаарч төвлөрөөд байх шиг байна. Яг аваад үзэх юм бол дэлхий нийтэд тодорхой түвшинд улс орнуудад яг мэргэжлийн дипломат гэхээсээ илүүтэй төрийн зүтгэлтэн, төрийн өндөр дээд алба хашиж байсан хүмүүс томилох нь үр дүнтэй юм байна гэсэн дүгнэлтүүдийг бид өнгөрсөн хугацаанд харсан.

Том зургаараа бол Монгол Улсын Гадаад харилцааны яамны зүгээс энэ чиглэлд өөрсдийнхөө бодлогыг бариад, аль болох мэргэжлийн байлгах,  тэнцвэрийг хангах бодлого барьж байгаа

Ер нь олон улсын жишиг дээр тогтсон харьцаа байдаг. Тэр тэнцвэр хангагдаж байгаа гэдэг талаас нь харвал зөв байх.

 

Сэтгэгдэл үлдээх

Бөгс илсэн лалрын гахай шоронд байх ёстой хуультай оронд гэтэл манайх элчин сайд хахахахөаөааа

Хахахаха

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe