Холливудын оддын байшин гамшгийн түймэрт өртөж байна

.Graph
2025-01-10

Лос-Анжелес хот тэр дундаа Холливудын олон алдартан амьдардаг Санта-Моника, Малибу нарын дунд орших номхон далайн эргийн Палисад дүүрэгт ойн түймэрт ард иргэд олноор өртөж орон гэрээ орхин аюулгүй газар луу дүрвэсээр байна.

Хотын даргын мэдээлснээр мужийн хамгийн том түймэр энд гарч 1000 гаруй барилга сүйдэж, 15000 акр талбай түймэрт шатаж, 2 хүн нас барсан гэсэн билээ.

Тэгвэл түймрээс болж Адам Броди, Лейтон Миестер нарын 6,5 сая ам.долларын үнэтэй таван унтлагын, 6 халуун усны өрөөтэй тансаг дээд зэрэглэлийн байшин түймэрт өртөн бүр мөсөн шатжээ. Шатаж буй зургийг цахим сүлжээнд нийтэлсэн ч хосууд одоогоор ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна.

Палисад дүүрэгт Бэн Аффлек, Адам Сэндлер, Том Хэнкс, Стивен Спилберг, Марк Хэмилл, Мэнди Мур Женнифер Энистон, Жон Леженд, Брэдли Купер, Майк Китон, Майлс Теллер зэрэг одод амьдардаг.

Хамгийн түрүүнд Мэнди Мур нөхөр Тейлор Голдсмит нар хүүхдүүд тэжээвэр амьтдаа аваад 12 сая долларын үнэ бүхий байраа орхин нүүсэн бол Бэн Аффлек 20 сая долларын үнэтэй байрнаас гарч хөрш дүүрэгт байдаг экс эхнэр Женнифер Гарнерийн гэрт түрдээ амьдарч байна. Мөн дэд ерөнхийлөгч Камала Харрис, жүжигчин Жейми Ли Кертис, Марк Хэмилл нарын байшин түймэрт өртөж нүүлгэн шилжүүлэлтэд хамрагджээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe