Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Тээврийн цагдаагийн алба болон Таван богд Тоёота засвар үйлчилгээний төвийн ард бохир ил, хальсан байдалтай байна.
Учир нь энэ хавийн бохир дамжуулах нэгдсэн шугам бөглөрснөөс үүдэн 34 дүгээр байрны бохир хальж, ил гараад 24 цаг болжээ.
Хариуцсан орон сууцны контор буюу "Ган Инженеринг" ХХК-аас тодруулахад, “3 компанийн дундын асуудал учраас хооронд уулзаад, асуудлаа шийдчихнэ. Манай хариуцсан шугамны гадна бөглөрсөн асуудал тул манайх хариуцахгүй” гэв.
Харин 34-р байрны СӨХ-ийн дарга н.Цолмон “Асуудал үүсээд 24 цаг болж байна. Манай зүгээс бүх газартай холбогдож үзсэн. Гол нь нэгдсэн шугам бөглөрсөн учраас хэн шийдэр нь тодорхойгүй, холбогдох газрууд нь нэг нэгэн рүүгээ асуудлаа чихсэн байдалтай байна” гэж байлаа.
Нэгдсэн шугам гэдэг нь Таван богд Тоёота засвар үйлчилгээний төв, "United center" барилга, 34-р байранд холбогдох аж.
Сэтгэгдэл үлдээх