Өнгөрсөн оны 12 сарын 26-нд иргэн “Б” нь “Бурханы хүү Баярбаатар” нэртэй цахим хаягаар дамжуулан олон нийтийн сүлжээнд лайв бичлэг хийх үеэрээ ёс бус үг, хэллэг хэлж олон нийтийг үл хүндэтгэсэн асуудалд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явууллаа.
Шалгалтаар Хэл шинжлэлийн хүрээлэнгээс шинжээч томилуулан дүгнэлт гаргуулахад шууд бичлэгийн үеэр хэлсэн ёс бус үгс нь бусдыг үл хүндэтгэсэн болох нь тогтоогдсон.
Тэрбээр хамгийн сүүлд 2025 оны 1 сарын 3-нд оруулсан рийл видеон дээрээ “Энэ Оюун-Эрдэнэ хүүр чинь Бэрхийн уурхайд галч ч бил үү, гачгаар ч бил үү нэг юм хийж байсан гэж байгаа юм, тийм ээ. Тэгж явж байгаад арай нүүрсний утаа үнэрлэхээ больчихсон юм биш байгаа гэж бодогдох шиг…” хэмээн ярьж байжээ.
Шүүхээс холбогдогч “Б”-д 30 хоног баривчлах шийтгэл оногдууллаа.
Сэтгэгдэл үлдээх