Орлогын хэмжээгээрээ дэлхийд “Nike”, “Adidas” фирмийн дараа ордог БНХАУ-ын Жиньжян хотод төвтэй спорт хэрэгслийн “Anta” брэнд үндэсний сагсан бөмбөгийн холбооны Даллас Маверикс багийн Даниел Гаффорд, Кливленд Кавалерс багийн Кайрис ЛеВерт, Лос-Анжелес Клипперс багийн Деррик Жонс Жуниор нартай гэрээ байгууллаа.
Тэд Anta брэнд KAI1 загварын пүүзийг улирал дуустал өмсөх бол ирэх улирлаас өөрсдийн нэрийн пүүзээр гангарахаар болсон байна.
7,7 тэрбум долларын хөрөнгөтэй “Anta” брэнд нь NBA-гийн Кайри Ирвинг, Клэй Томпсон, Гордон Хэйвард, Ражон Рондо, Кевон Луни, Донте ДиВинченцо, Прешес Ачиува, Теранс Манн зэрэг тоглогчид хятад брэндийн пүүзийг сурталчилдаг.
Дашрамд сонирхуулахад, судалгаагаар лигт гэрээтэй нийт 450 тоглогчийн 2.1% нь ANTA брэндийн пүүз хэрэглэдэг ажээ.
Сэтгэгдэл үлдээх