Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Хөдөлмөрийн ордны түрээслэгч нарт мэдэгдэл хүргүүлжээ.
Тодруулбал, цахим орчинд тарсан “1 сарын 11-12-нд Сүхбаатарын талбайд жагсаал болох гэж байна” гэх мэдээлэлтэй холбогдуулан тус мэдэгдлийг гаргажээ.
Мэдэгдэлд “Монгол Улсын Засгийн газар, УИХ-д шаардлага мэдэгдэл хүргүүлэхээр ард иргэд 2025 оны 1 сарын 11, 12-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулах талаар хууль хяналтын байгууллагаас мэдээлж байна. Иймд Хөдөлмөрийн ордонд үйл ажиллагаа явуулж байгаа нийт байгууллагууд та бүхний аюулгүй байдал, болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор дараах мэдэгдлийг хүргүүлж байна. Үүнд:
Мөн та бүхэн эрүүл мэнд, эд хөрөнгийн болон бусад аливаа эрсдэл хохирлоос урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг үүгээр мэдэгдэж байна” хэмээжээ.
Сэтгэгдэл үлдээх