Инфляц өслөө

.Graph
2025-01-10

Инфляцын түвшин өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар 9 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 1.2 хувиар өссөн үзүүлэлт юм.

2024 оны 12 дугаар сард хангайн бүсэд барааны бүлгийн үнэ 7.8 хувь, баруун бүсэд үйлчилгээний бүлгийн үнэ 22.2 хувь, хангайн бүсэд хүнсний бүлгийн үнэ 10.2 хувь, баруун бүсэд хүнсний бус бүлгийн үнэ 10.0 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байна.

2024 оны 12 дугаар сарыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүнсний барааны бүлгийн үнэ 8.7 хувиар, хүнсний бус барааны бүлгийн үнэ  9.1 хувиар, барааны бүлгийн үнэ 7.1 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 15.2 хувиар өсжээ.

Нийт инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.9 нэгж хувиар (32.2%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.8 нэгж хувиар (53.3%) өссөн нь голчлон нөлөөлсөн байна. 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 12 дугаар сард өмнөх оны мөн үеэс 9.0 хувиар өсөхөд

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 8.9 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 8.5 хувь),
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 9.4 хувь,
  • орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 23.0 хувь,
  • гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 7.4 хувь,
  • зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 11.1 хувь,
  • боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 18.6 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 12 дугаар сард өмнөх сараас 1.2 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.2 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 1.2 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 1.7 хувиар өссөн нь  голлон нөлөөлсөн байна.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe