2025 онд дэлхий дахинд юу болох вэ

.Graph
2025-01-13

2025 онд болох онцлох үйл явдлыг хүргэж байна.

2025.01.03

АНУ-ын Конгрессын хоёр танхим буюу Сенат болон Төлөөлөгчдийн танхимын шинэ бүрэлдэхүүн тангараг өргөж, БНН хоёр танхимд олонх боллоо. 2027 оны нэгдүгээр сар хүртэл энэ нөхцөл байдал хадгалагдана. 

2025.01.19

АНУ-д ТикТок-ыг хориглох шийдвэр мөрдөгдөж эхлэнэ. Заасан хугацаанаас өмнө ТикТокын хувьцааг эзэмшигч Хятад компаниуд хувиа зарах эсвэл АНУ-ын Дээд шүүх шийдвэрийг хориглосон тохиолдолд Конгрессын шийдвэр цуцлагдана. 

2025.01.26

Беларусийн Ерөнхийлөгчийн сонгууль явагдана. Одоогийн Ерөнхийлөгч Лукашенко долоо дахь удаагаа сонгогдох магадлал өндөр ч сонгуулийн дүнг барууны орнууд болон тус улсын сөрөг хүчин хүлээн зөвшөөрөхгүй байх магадлал өндөр байна.  

2025.01.20

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Трамп хоёр дахь удаагаа тангараг өргөж, бүрэн эрхийн хугацаа нь эхлэнэ. Тэр даруйдаа кабинетын гишүүдээ томилж, шаардлага бол Сенатаар хэлэлцүүлнэ. Трамп сонгуулийн амлалтаа биелүүлвэл хууль бус цагаачлалтай тэмцэж, Украинд үзүүлэх тусламжаа зогсоож, Украины дайныг зогсооход анхаарна. 

2025 оны I улиралд

БНСУ-ын Үндсэн хуулийн цэц парламентын Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг огцруулах шийдвэр Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хэлэлцэн шийднэ. Үндсэн хууль харшлаагүй гэж үзвэл Юн Сок Ёлын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж БНСУ-д ээлжит бус сонгууль зарлагдана. 

2025.02.23

ХБНГУ-ын Холбооны сонгууль явагдаж одоогийн канцлер Шольц улиран сонгогдох эсэх нь шийдэгдэнэ. 

2025.05.09

ОХУ-д Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээ, цэргийн ёслолын жагсаал зохион байгуулагдана. 

2025.07.27-ноос өмнө

Австралийн холбооны сонгууль болно. 

2025.10.20-ноос өмнө

Канадын холбооны сонгууль явагдана. Гурван сонгууль дарааллан ялсан Ерөнхий сайд Трюдо, түүний толгойлдог Либерал намын нэр хүнд сайнгүй байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe