Жүдо бөхийн 2025 оны насанд хүрэгчдийн улсын аваргууд тодорлоо

.Graph
2025-01-13

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-12-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдаж өндөрлөлөө.

“Лос-Анжелес 2024” зуны олимпын наадмын циклийн эхний жил гэдгээрээ энэ удаагийн улсын аварга онцлог бөгөөд нийт 47 байгууллагын 313 гаруй жүдочид эмэгтэй долоо, эрэгтэй долоо, холимог багийн төрөл гэсэн ангиллаар аваргуудаа тодрууллаа.

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/ баталсан шинэ дүрмээр зохион байгуулагдаж 1 сарын 10, 11нд ганцаарчилсан барилдааны аваргууд тодорч эмэгтэй хоёр жинд, эрэгтэй гурван жинд шинэ аварга төрсөн юм. Жүдо бөхийн дэлхийн аваргын хошой хүрэл медальт МУГТ Ё.Басхүү 32 насандаа анх удаагаа улсын аваргад түрүүлсэн бол ОУХМ Б.Гончигсүрэн, Б.Сүхбат нар улсын аваргад дөрвөн жил дараалан түрүүлсэн онцгой амжилтын эзэн боллоо.

Харин МУГТ Л.Энхрийлэн жин өгсөж буюу -63кг жинд түрүүллээ.

2025 оны улсын аваргад жин тус бүр түрүүлсэн тамирчдыг танилцуулъя:

Эмэгтэй

  • -48 кг: Ж.Анударь (Женко)
  • -52 кг: М.Нандин-Эрдэнэ (Гүрү дожо)
  • -57 кг: М.Ичинхорлоо (Алдар)
  • -63 кг: Л.Энхрийлэн (Сүлд)
  • -70 кг: Б.Ням-Эрдэнэ (Женко)
  • -78 кг: О.Хүслэн (Сүлд)
  • +78 кг: А.Адъяасүрэн (Алдар)

Эрэгтэй

  • -60 кг: Б.Сүхбат (Женко)
  • -66 кг: Ё.Басхүү (Хилчин)
  • -73 кг: Б.Эрдэнэбаяр (Хилчин)
  • -81 кг: О.Шинэбаяр (Тэмүүжин)
  • -90 кг: Ц.Ган-Эрдэнэ (Хилчин)
  • -100 кг: А.Энхбаяр (Алдар)
  • +100 кг: Б.Гончигсүрэн (Хилчин)

Тэмцээний сүүлийн өдөр холимог багийн барилдаан болж 11 баг бүртгүүлснээс Хилчин спорт хорооны баг итгэл төгс түрүүлж анх удаагаа шилжин явах цомын эзэн болсон юм.

Холимог багийн төрөлд:
1.”Хилчин” спорт хороо
2.”Женко” Клуб
3.”Алдар” спорт хороо

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe