Улаанбаатар хотод метро барих төсөлд Их Британийн Сангийн яамнаас 3 тэрбум фунт стерлингийг зээлэхээр болсон талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээлж байсан билээ.
Тэгвэл Улаанбаатар Метро төсөл дээр Английн Засгийн газар баталгаа гаргахаар болсон байна. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлжээ.
Их Британийн Засгийн газраас ирүүлсэн бичигт “Төсөл хэрэгжиж дууссанаас хойш зээлийн эргэн төлөлтийг дээд хугацааг 15 жил байх боломжтой гэх саналыг тусгасны үндсэн дээр Монгол Улсад метроны бүтээн байгуулалтыг барихад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” гэсэн байна.
Сэтгэгдэл үлдээх
Geree bguulsan bol gargajee gj boloh yum, zugeer l alaban bichig tavisnaa gqrgajee inter tanaihiig arai iim medee tavina gj bodsongui 🥲
Zochi
Дэмжих үү?
0 0