Өмнөд Калифорни мужид гарч буй ой хээрийн түймрийн улмаас Оскарын шагналд нэр дэвшигчдийг зарлах хугацааг хойшлууллаа.
“Variety”-ийн мэдээлснээр АНУ-ын кино урлаг, Шинжлэх ухааны академи /AMPAS/-аас Оскарт нэр дэвшигчдийг бүртгэх санал хураалтын цонх энэ сарын 12-нд хаагдах байсныг 14-ний өдөр болгож хойшлуулсан байна. Мөн нэр дэвшигчдийг зарлах арга хэмжээг 19-ний өдөр болгон хойшлуулжээ.
Гэхдээ 97 дахь удаагийн Академийн шагнал гардуулах /Оскар/ ёслол товлосон хуваарийн дагуу гуравдугаар сарын 2-ны ням гаригт Лос-Анжелес хотын Долби театрт болно. Наадмын хөтлөгчөөр инээдмийн жүжигчин, телевизийн хөтлөгч Конан О'Брайен анх удаагаа ажиллах юм.
Одоогийн байдлаар Холливудад шагнал гардуулах ёслол төлөвлөсний дагуу үргэлжлэх төлөвтэй байгаа боловч “Critics Choice Awards”-ын товыг өөрчилж, хэд хэдэн нээлтийн арга хэмжээнүүд цуцлагдсан байна.
Сэтгэгдэл үлдээх