Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв яг юу хийдэг вэ?

Б.Сувданзаяа
2025-01-13

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв нь 1991 онд Монголын хөрөнгийн бирж үүсгэн байгуулагдахад үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Монгол улсад үнэт цаасны хадгаламжийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий төрийн өмчит хуулийн этгээд юм.

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв нь Монгол улсад хувь хүн, албан байгууллага, аж ахуй нэгжийн үнэт цаасны данс нээх, үнэт цаасны өв залгамжлал, бэлэглэлийн гүйлгээ хийх, үүргийн гүйцэтгэл хангуулах, үнэт цаас шилжүүлэг, үнэт цаасны ногдол ашиг, ногдол хувийн мөнгийг зуучлан тараах, үнэт цаас эзэмшлийн тодорхойлолт, лавлагаа дансны хуулгыг хэвлэн өгч компанийн хувьцаа бондыг нээлттэй, хаалттай хэлбэрээр бүртгэж хадгалдаг. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe