Ирэх онд хөрөнгийн зах зээл ямар байх вэ

Ж.Номин
2025-01-13

Монгол Улс буюу “Эрдэнэс таван толгой” ХК түүхэндээ 4 удаа ногдол ашиг тараасан. 2019 онд цэвэр ашгаас тооцсон ногдол ашгийг 2020 онд, 2022, 2023 он болон 2024 оны 12 сард нийтдээ 1.6 их наяд төгрөгийн ногдол ашиг тараах шийдвэр гарсан. 2025 оны 12 сарын 20-ны байдлаар “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч 3.2 сая иргэний дансанд 1.5 их наяд төгрөгийн ногдол ашгийг шилжүүлээд байна. 

Хэн ногдол ашиг аваагүй вэ?

  • “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч 3.4 сая иргэн байгаагийн 200 мянган иргэнд ногдол ашиг тараагаагүй. 
  • Эдгээр 200 мянган иргэн нь Монгол Улсын харьяатаас гарсан эсвэл нас барсан болон шинэчлэгдсэн бүртгэлд огт хамрагдаагүй, гадаадад олон жил болсон иргэд байгаа юм. 
  • Эдгээр иргэдийн ноогдол ашиг болох 100 гаруй тэрбум төгрөг Монгол Улсын төрийн санд байгаа. 

Нас барсан болон иргэний харьяаллаас гарсан иргэдийн хувьцаа болон ногдол ашиг өвлөгдөх үү?

-Хэрэв ЗГ, УИХ-аас шийдвэр гаргавал иргэдийн хувьцаа болон ногдол ашгийг өвлүүлэн шилжүүлэх бүрэн боломжтой. 

2025 оны хөрөнгийн зах зээлийн төлөв

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн 2022-2024 оны статистикаас харвал 2025 оны хөрөнгийн зах зээлийн төлөв байдал дараах хүчин зүйлүүдээс шалтгаалж гарна. 

  1. Ногдол ашиг
  • 2022 онд 34 компанитай гэрээ хийн 16 тэрбум,
  • 2023 онд 35 компанитай гэрээ хийн 36,4 тэрум, 
  • 2024 онд 334,9 тэрбум төгрөгийг зуучлан тарааж байсан. /даруй 10 дахин нэмэгдсэн/

Энэ дүнд ЭТТ ХК-ийн ногдол ашгийн дүн ороогүй бөгөөд тухайн ХК ашигтай ажиллаж, ногдол ашиг тараахад ногдол ашгийн хэмжээ өсөж байвал хөрөнгийн зах зээлийн тэлэлт явагдаж байна гэж харж болно. 

  1. Төрөөс явуулж буй бодлого
  • Энэ онд төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль батлагдана. 
  • Уг хуулийн зорилт бол төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудыг нээлттэй буюу хувьцаат компани болгох юм. 
  • Ингэснээр хөрөнгийн зах зээл тэлж, багтаамж өсөх прогноз харагдаж байгаа аж. 
  1. Татварын орчин
  • Үнэт цаасны арилжаанд оролцон, тэндээсээ ашиг олж, борлуулалтын орлого олж байгаа хүмүүст татвар тооцож байгаа. 
  • 2024.07.01-нээс эхлэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” татвар суутган тооцогч байгууллага болсон. 
  • 2024-2026 онд үнэт цаасны арилжаанд оролцсон татварыг 90 хувь чөлөөлж байгаа. 
  • 2027-2029 онд 50 хувиар чөлөөлөх шийдвэр гарсан. 
  • Үнэт цаасны арилжаа, хөрөнгийн зах зээлийн оролцогч хөрөнгө оруулагч нар маань татварын таатай орчинд ажиллаж байна гэсэн үг. 
  • Тэгэхээр татвар ийм таатай байгаа тул 2025 онд хөрөнгийн зах зээл маань буурахгүй, компаниудын үйл ажиллагаа өргөжиж, тэлнэ. 

Хөрөнгийн зах зээл тэлнэ

2021-2024 онд нийт 757 бонд бүртгэж 3.9 их наяд бүртгэгдсэн. Тиймээс биржийн бус зах зээл 2025-2026 онд ч өсөлтөө хадгална.

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ: 

  • 2021 онд 5.9 их наяд
  • 2022 онд 6.8 их наяд
  • 2023 онд 11,65 их наяд
  • 2024 онд 12.8 их наяд хүрсэн. 

Сүүлийн 4 жилийн тогтвортой өсөлтөөс харахад ирэх жилүүдэд монголын хөрөнгийн зах зээлд тэлэлт гарах хүлээлттэй байна.

Эх сурвалж: “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Энхсайхан

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe