Аймаг, нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарыг батламжиллаа

Ж.Номин
2025-01-14

Өнөөдөр Бүсчилсэн хөгжлийн асуудлаар Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан боллоо. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аймаг, нийслэлийн Засаг дарга болон ИТХ-ын дарга нарыг батламжиллаа. 

Тодруулбал, Монгол Улсын хуулийг чандлан сахиж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийг эрчимжүүлэн, засаглалын тогтвортой, ил тод, хариуцлагатай байдлыг тогтоох замаар иргэний эрх чөлөө, аюулгүй байдлыг бүрэн хангаж, ард түмний амьдралын чанарыг сайжруулах зорилтыг хариуцлагатайгаар хэрэгжүүлэн ажиллахаа Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын өмнө батламжилж, албан тушаалын үнэмлэх, энгэрийн тэмдгээ гардан авцгаав. 

Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга нар: 

  • НИТХ-ын дарга А.Баяр
  • Архангай аймгийн ИТХ-ын дарга П.Гомбодорж
  • Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыс
  • Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат
  • Булган аймгийн ИТХ-ын дарга Ш.Насандулам
  • Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Л.Насанбуян
  • Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл
  • Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа
  • Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Н.Алдарбаяр
  • Дорнод аймгийн ИТХ-ын дарга Г.Цолмон
  • Дундговь аймгийн ИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун
  • Завхан аймгийн ИТХ-ын дарга Б.Санжсүрэн
  • Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат
  • Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангарав
  • Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх
  • Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр
  • Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон
  • Төв аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга
  • Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр
  • Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Д.Пүрэвдорж
  • Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Б.Цогт-Орших

Аймаг, нийслэлийн Засаг дарга нар:

  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар
  • Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид
  • Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангар
  • Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан
  • Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир
  • Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат
  • Говьсүмбэр аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ
  • Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал
  • Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал
  • Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл
  • Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун
  • Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр
  • Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр
  • Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж
  • Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат
  • Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат
  • Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж
  • Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр
  • Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал
  • Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа
  • Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар
  • Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь нар албан тушаалын үнэмлэхээ авлаа. 

Аймаг, нийслэлийн засаг дарга, ИТХ нар өнөөдөр батламжлуулж байгаа ч бүрэн эрхийн хугацаа нь хэрэгжиж эхлээд хэдийнээ 95 хоног өнгөрсөн байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe