Японы баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдөлжээ

.Graph
2025-01-14

Японы гурав дахь том арал болох Кюшүгийн өмнөд хэсэгт орших Миязаки мужид даваа гарагт орон нутгийн цагаар 21:19 цагт 6.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. 

Газар хөдөлсний дараа Японы Цаг уурын агентлаг цунамигийн аюулаас сэрэмжлүүлсэн байна. Агентлагаас газар хөдлөлтийн хүчийг эхлээд 6.4 магнитуд хэмээн хэмжиж байсан боловч дараа нь 6.9 болгосон аж. 

Газар хөдөлсний дараа Кюшү арлын зүүн эрэгт, хөрш зэргэлдээх Шикокү арлын зүүн эрэгт 1 метрийн өндөр цунами үүсчээ. Одоогийн байдлаар ямар нэг хохирол учирсан гэх мэдээлэл ирээгүй ч эрх баригчид нутгийн иргэдийг эргээс нэн даруй холдохыг шаарджээ. Японы Ерөнхий сайдын ажлын алба газар хөдөлсөнтэй холбогдуулан онцгой байдлын штаб байгуулсан байна Газар хөдлөлтийн голомт Кюшү арлын зүүн өмнөд эрэг хавьд 30 км-ийн гүнд бүртгэгдсэн. Иймд тус бүс нутагт амьдарч буй Монгол иргэдийг Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас сонор сэрэмжтэй байхыг хүссэн байна. 

Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамны мэдэгдлийг хүргэж байна. 

Япон Улсад амьдарч буй Монгол иргэдийн анхааралд.

Японы баруун өмнөд хэсгийн Кюшю-д хүчтэй газар хөдлөлт болов. Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт Миязаки мужид болсон бөгөөд хамгийн хамгийн хүчтэй газар хөдөлсөн бүс нутагт 0-7 ба түүнээс доош магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тус агентлаг Миязаки болон Кочи мужуудад цунамийн аюулаас сэрэмжлүүлэв.

Тус бүс нутагт оршин сууж буй Монгол иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байхыг хүсэе.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe