Иргэн Б.Баярбаатарыг хорьсон шийдвэрийг түдгэлзүүллээ

Ц.Чимэдцэеэ
2025-01-14

Шинэчилсэн (17.45 цаг)

Түүнийг хорьсон шийдвэрийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж гарлаа.

Иргэн Б.Баярбаатарыг олон нийтийг үл хүндэтгэн танхайрсан хэрэгт Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс  30 хоног хорих шийтгэл ногдуулсан.

Тэгвэл МӨХ-оос нийгэмд үйлчлэх хүрээнд Өмгөөлөгч М.Хандармааг тус иргэний эрх ашгийг хамгаалуулахаар болсон байна. Мөн АН-ын дэргэдэх Хүний эрхийн хорооноос Өмгөөлөгч Д.Содномдоржийг ажиллуулж байгаа аж.

Ийнхүү дээрх хоёр өмгөөлөгч өнөөдөр тус хэрэг дээр ажиллахаар гэрээгээ байгуулж, иргэнийг 30 хоног хорьсон шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан байна.

Мөн хоёр бага насны хүүхдийг нь харах хүн байхгүй, эхнэр нь жирэмсэн, төрөх дөхсөн, өөрөө мэс засал хийлгэсэн, эмнэлгийн үйлчилгээ авах шаардлагатай зэрэг хүндэтгэх шалтгааны улмаас хорьсон шийдвэрийг түдгэлзүүлэх хүсэлтийг мөн шүүхэд өгөөд байгаа аж. Өмгөөлөгчдийн зүгээс одоогоор суллах эсэх шүүгчийн тогтоолыг хүлээж байна хэмээн мэдэгдлээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe