БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг баривчилжээ

.Graph
2025-01-15

БНСУ-ын мөрдөгчид Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг өнөө өглөө ордноос нь баривчилж, онц байдал тогтоосонтой нь холбогдуулан байцаалт авахаар авч явжээ.  

Өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийн мөрдөн шалгах газраас /CIO/ мэдээлснээр, Юн Сог Ёлийг баривчлах тушаалыг 10:33 цагт гүйцэтгэсэн байна. Мөн БНСУ-ын телевизүүдийн шууд дамжуулалтыг үзэхэд, Юн Сог Ёлийг суулгасан автомашин ба дагалдах цуваа Сөүлийн төв дэх Ерөнхийлөгчийн ордноос гарч, тус хотоос өмнө зүгт орших Гвачон хот дахь CIO-ын төв байрыг зорьжээ.

Харин Ерөнхийлөгч Юн Сог Ёль "Цус урсах эрсдэлээс зайлсхийхийн тулд авлигатай тэмцэх газарт байцаалт өгөхөөр шийдсэн" гэж мэдэгдсэнээс гадна мөрдөн шалгах ажиллагааг хууль бус хэмээн шүүмжилсэн юм. 

Мөрдөгчид Юн Сог Ёлийг бослого үймээн дэгдээсэн гэх хэргээр саатуулсан нь тус улсын түүхэнд Ерөнхийлөгчийн алба хашиж буй хүнийг баривчилсан анхны тохиолдол болж байна.

Сэтгэгдэл үлдээх

Манай ЁС Ё 2 ингэээд буугаад өгч чадахгүй хогнуууд шүү

Зочин

Дэмжих үү?

1 0
Newsletter Subscribe