Жүдо бөхийн олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг Улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр шавиа зодсон гэх асуудал үүсэж, өдгөө цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж буй. Мөн шүүгч Т.Энхцэцэгт зодуулсан ОУХМ Ц.Х-н тархинд цус харваж, ГССҮТ-ийн Гавал тархины тасагт хэвтэн эмчлүүлж буй. Тэгвэл шүүгч Т.Энхцэцэгийн уг үйлдэлд иргэд ямар байр суурьтай байгааг хүргэж байна.
Жүдо бөхийн олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг шавиа зодож, шатнаас түлхэж унагаснаар Х нь тархиндаа цус харваж, ГССҮТ-д эмчлүүлж байна.
Шүүгч Т.Энхцэцэгийн шавиа зодсон үйлдлийг хуулийн байгууллагаас шалгаж эхэлжээ.
Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэлээс тодруулахад, энэ асуудлыг хуулийн байгууллагаар эцэслэн шийдсэний дараа холбооны зүгээс хариуцлага тооцох асуудлыг ярина гэв.
ОУХМ Ц.Хулан: Т.Энхцэцэг багштай мэндлэхэд цохисон. Ёсолсон чинь дахиад цохиход нь би шатны уруу унасан.
Эсрэг
Дэмжсэн
2025-01-15
Хүндлэл гэдгийг спорт, урлаг гэх мэт салбарынхан зодуур, диктатур гэх мэтээр ойлгодог шиг байгаа юм. Багш хүн шавиа ингэж цохиж, зодно гэж байдаг аа.
Шүүгч хийх эрхийг нь нэмээд хүүхдэд багшлах, заах, дэвжээ байгуулах эрхийг нь тэр чигт нь хасах хэрэгтэй. Ингэж хүн зодож байгаа хүн дараа нь бүүр хүүхэд зодоод алчихвал яана.
Нэг хэсэг Монголын бахархал олимпын шүүгч гээд л ТЭНГЭРТ ТУЛТАЛ НЬ МАГТААД байсан балиар балмад амьтан байжээ. Маргалдсан, бухимдсан ямар ч шалтгаантай байж болно. Гэхдээ тархинд нь цус харваж эмнэлэгт хэвттэл нь зодно гэж юу байх вэ дээ. АЙМШИГТАЙ ЮМ.
Эмэгтэйгээс гадна эх хүн, бусдыг сургадаг багш дасгалжуулагчид байх ёсгүй зохисгүй авирлаж олны дунд танхайрч бусдыг зодож шат руу түлхэж ноцтой гэмтэл учруулсан Энхцэцэгт хатуу хариуцлага /эрүүгийн/ хүлээлгэ. Нэр хүнддээ хэт бардсан ёс зүйгүй этгээд аж.
За сүртэй юм. Зүгээр байхад нь л тоншив гэж. Ганц 2 шанаа, тонших бол байдаг л юм. Нялуурч нялцганаад байвал сайн тамирчин болох ч үгүй. Чанга байж амжилт үзүүлдэг. Энхцэцэгийн гараас сайн тамирчид гарч ирж байна. Юу ч мэдэхгүй байж сошиалаар сэвэхээ боль
Хүний биед гар хүрсэн л бол “гэмт хэрэг”, зохих шийтгэлээ хүлээгээсэй билээ. Бичлэгээр илэрсэн нь энэ байх, далд хэчнээн хүнийг дарамтлаа бол, шавь нар нь илчлэх хэрэгтэй, тэгж байж ийм бусармаг, хүнлэг бус заваан юмнаас цэвэрлэгдэх алхам болно.
Одоо яах вэ дээ өөрөө өөрийгөө баллаж байгаа юм. Хүний хүүхдийг бас хайр найргүй алгадаж, цохих юмаа. Ер нь ганц мэргэжлийн ур чадварыг харахаас гадна ёс зүй, харьцаа хандлагыг нь харж ОУ-д шүүгч хийх эрхийг нь өгдөггүй юм байх даа.
Сэтгэгдэл үлдээх