Америк уран бүтээлчийн "Genghis kunt" цомог шүүмжлэл дагуулж байна

.Graph
2025-01-15

2021 оноос гиперпоп, реп урсгалаар уран бүтээлээ туурвиж эхэлсэн ая зохиогч, реппер Лорайя өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-нд өөрийн анхны бие даасан цомог болох “Genghis kunt”-ыг  гаргажээ.

Ижил хүйстэн гэдгээ олонд ил тодоор илэрхийлдэг реппер Лорайя цомгийн нээлтийн үеэр өгсөн ярилцлагадаа "Би энэхүү цомгийг бүтээхдээ "Хэрэв би Чингис хааны хойд дүр байсан бол ямархуу харагдах байсан бол, тэр дүр нь дэлхий даяар ноёрхсон бол ямархуу байсан бол хэмээн төсөөлж бүтээсэн хэмээн ярьжээ. Мөн тэрээр Монголын үндэсний хувцас, соёлын онцлогийг уран бүтээлдээ өвөрмөцөөр тусгах талаар ярьж байсан аж. 

Лос-Анжелес хотод оршин суудаг Хятад-Америк гаралтай тэрээр цомгийн ковер зурагт Монгол халх эхнэрийн үсний засалттай, өвөрмөц дотуур хувцас өмссөн байна. Мөн уг цомогт багтсан бүтээлдээ хараалын үг хэллэг агуулсан нь сошиал ертөнцөд олны анхаарлыг татахаас гадна тэр дундаа Монгол залуучуудын дургүйцэл эгдүүцлийг төрүүлсэн юм.

Монгол залуусын бичсэн сэтгэгдлүүдийг харвал, "Таныг LGBTQ+ болохоор дургүйцэж байгаа юм биш. Бидний соёлыг доромжилсон учир дүргүйцэж байна" гэсэн санааг хэлсэн байна. Уг асуудал дэгдсэнээс хойш реппер нь инстаграмаа хаажээ.

Сэтгэгдэл үлдээх

Hujaa garaltai ymu hujaa humuus ygd ingj mongoliig doromjoldg ymbee

Misheel

Дэмжих үү?

1 0

Heleh ch ug algaa mongol mni ingj gutaagdh gj

Misheel

Дэмжих үү?

1 0

Ene hunee hariutslaga tootsuulah hrgte buhel buten uls orniig neg muu hujaa doromjilon gej yu gsn ug ymb

Irgen

Дэмжих үү?

3 0
Newsletter Subscribe