Бразилын хөлбөмбөгийн холбоо “Найк” фирмтэй гэрээгээ 2038 он хүртэл сунгалаа

.Graph
2025-01-15

Бразил улсын хөл бөмбөгийн холбоо, спорт хэрэгслийн “Найк” фирмтэй хамтын ажиллагааны гэрээгээ 2038 он хүртэл сунгалаа.

1996 оноос хойш “Найк” фирмийн өмсгөлтэй албан ёсны тоглолт хийж буй Бразилын шигшээ баг шинэ гэрээний дагуу жилд 100 сая ам.доллар, дээрээс нь өмсгөл, тамирчдын нэрийн брэндийн шипиний борлуулалтаас хамаарч нэмэлт бонус авах заалттай юм. Уг шинэчилсэн гэрээ 2027 оны нэгдүгээр сараас хэрэгжих бөгөөд 2027 онд нутагтаа анх удаагаа зохион байгуулах эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Бразилын эмэгтэй шигшээ баг “Найк”-н шинэ өмсгөлтэй оролцоно гэсэн үг. Энэ гэрээг байгуулахад 2024 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр тодорсон Реал Мадрид багийн довтлогч Винисиус Жуниорын нөлөө их билээ. Өнгөрөгч онд өмсгөл борлуулалт, дээр нь түүний нэрийн брэндийн хөлбөмбөгийн гутал буюу шипи борлуулалтаас Найк фирм жилд 20,83 сая еврогийн цэвэр ашиг олсон байна.

Бразилын шигшээ баг “Найк” өмсгөлтэй 2002 онд дэлхийн аваргад 5 дахь удаагаа түрүүлж байсан, 2016 онд нутагтаа зохион байгуулагдсан Рио-2016 зуны олимпын наадамд алтан медаль хүртэж байсан бол эмэгтэй шигшээ багийн хувьд 2007 онд мөнгө медаль хүртэж, олимпын наадмаас Бразил бүсгүйчүүд 3 мөнгөн медаль энгэртээ зүүж байжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe