Саудын Арабын Хаант улсын Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Бандар Алхораеф Ирээдүйн ашигт малтмал форумын үеэрх танилцуулсан илтгэлийн онцлох хэсгийг хүргэе.
"Бид энө өдрүүдэд ирээдүйн төлөө юу хийж чадахаа бид тодорхойллоо. Сүүлийн 4 жилийн хугацаанд энэхүү форум эрдэс баялгийн салбарыг хамгийн том хэмжээний нэгдсэн индэр болжээ. Эрдэс баялагийн дутагдал, уул уурхайг хэрхэн хариуцлагатай эрхлэх зэрэг асуудлыг хөндөн хэлэлцэж байна.
Эхний удаагийн чуулганд 3500 хүн оролцож байсан бол 23000 хүн оролцож байна.
Энэ жилийн чуулган үр дүн рүү чиглэнэ Бид өмнөх жилүүдэд томоохон санаачлагуудыг зарлаж байсан. Тэгвэл энэ жил ОУ-ын чухал менералын баримт бичгийг хамтдаа гарган баталлаа. Цаашид дэлхийн хэмжээнд эрдсийн нийлүүлэлтийг дэмжинэ. Ингэхийн тулд Азид 9 том хэмжээний эрдэм шинжилгээний судолгааны байгууллагыг байгуулахаар тохирлоо. Мөн ил тод байдал, баталгаажуулалт зэргийг хамтдаа хийх ёстой. Саудын Араб улс үлгэр жишээгээр будсыгаа манлайлна.
Манай улсын чухал ашигт малталын салбарын багтаамж $2.5 их наядаар хэмжигдэж байгаа. Бид чухал ашигт малтмалын эрэл хайгуулыг нэмэгдүүлж 50,000 км квт газарт хайгуулын лиценз олгохоор төлөвлөжээ.
Саудын Араб улс тендерт шалгарсан 6 компанид амласан санхүүжилтээ олгосон. Саудын Араб уул уурхайн цахиурын хөндий болно Энэ удаагийн чуулганаар салбарынхан хоорондоо мэдлэгээ солилцох боломжийг олгосон өндөр нарийвчлалтай технологийг нэвтрүүлж, чадварлаг боловсон хүчнийг татах төвийг манай улс байгуулна. Мөн Төв Ази, Латин америк зэрэг улсуудаас ханган нийлүүлэгчдийг цуглуулж дэлхийн хэмжээний нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэхийг зорьж байна. 2025 оны форум бол үйл ажиллагаа болж хэрэгжих боломжтой төслүүдийг нээн илрүүлнэ. Салбранхаа ирээдүйг хамтдаа тодорхойлъё гэж уриалмаар байна"
Сэтгэгдэл үлдээх