Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Т.Жамбаажамцыг томиллоо

.Graph
2025-01-16

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга томилох асуудлыг хэлэлцлээ. Ийнхүү хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Т.Жамбаажамцыг томилов. 

СЗХ-ны өмнөх дарга Д.Баярсайханы дарга хийх хуулийн хугацаа дууссан тул энэхүү асуудлыг хэлэлцсэн юм.

Т.Жамбаажамц нь: 

  • 1982 онд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. Ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг байна.
  • Тэрбээр, 2006 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2017 онд Санхүү, эдийн засгийн их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ.

Түүний хувьд, 2006 оноос Санхүүгийн зохицуулах хороонд мэргэжилтнээр ажиллаж эхлээд тус байгууллагад нийтдээ 16 жил ажилласан байна.

  • 2006-2007 онд Хяналт шалгалтын газрын мэргэжилтэн,
  • 2007-2009 онд Үнэт цаасны газарт мэргэжилтэн,
  • 2009-2011 онд  Үнэт цаасны газрын хянан шалгагч;
  • 2011-2013 онд Үнэт цаасны газрын ахлах хянан шалгагч;
  • 2013-2014 онд Хөрөнгийн зах зээлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга;
  • 2014-2015 онд Үнэт цаасны газрын дарга;
  • 2015-2016 онд Хяналт шалгалтын газрын орлогч дарга;
  • 2016 оноос одоог хүртэл Ажлын албаны даргын албан тушаалыг эрхэлсэн туршлагатай.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe