УИХ-аас өнөө өглөө СЗХ-ны даргаа Т.Жамбаажамцыг томилсон билээ. Үргэлжлүүлэн Л.Сонор, Б.Саруул, Ш.Хандсүрэн нарыг СЗХ-ны орон тооны бус гишүүнд нэр дэвшсэн асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар Б.Саруул, Ш.Хандсүрэн нарыг томилохыг дэмжсэн ч Л.Сонорыг уг албан тушаалд томилохыг дэмжсэнгүй.
Л.Сонор нь УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржхандын ахын хүүхэд юм байна. Гишүүдийн үзэж буйгаар Л.Сонорыг томилох юм бол ашиг сонирхлын зөрчил гарах магадлалтай гэж үзэж буй юм. Учир нь, УИХ-ын гишүүн Т.Доржханд Монре даатгал компанитай нэр холбогддог. Л.Сонорыг уг албан тушаалд томилох юм бол ашиг сонирхлын зөрчил гарах эрсдэлтэй гэж үзсэн.
Л.Сонор нь одол Сангийн яаманд Санхүүгийн бодлогын газрын даргаар ажилладаг аж.
Л.Сонорын хувьд, намайг энэхүү албан тушаалд нэр дэвшихэд аливаа нэг хүн, улс төрийн нам ямар нэг нөлөө үзүүлээгүй хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл үлдээх