Н.Номтойбаяр: Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо бямба гарагт хуралдана

Ц.Чимэдцэеэ
2025-01-16

"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр утаатай тэмцэх хүрээнд Засгийн газартай хамтарч ажиллах тухайгаа мэдэгдлээ.

Тэрээр, "Өчигдөр Засгийн газраас манай намтай хамтарч ажиллах албан бичгийг хүргүүлсэн. Манай нам дотроо зөвшилцөж, УИХ-тай хэлэлцсэний үндсэнд хамтарч ажиллахаар шийдсэн. Орлоготой хүн нүүрс түлээд, таван ханатай гэрт амьдрахгүй л байхгүй юу даа. Утаа бол ядууралтай шууд холбоотой.

Бидний хувьд "Үндэстнээрээ баяжъя" гэсэн бодлогоороо ажиллана. Айл өрх орлоготой болж байж ая тухтай амьдрах нөхцөл бүрдэнэ. 

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо бямба гарагт хуралдана. Энэ хүрээнд санал, дүгнэлтүүдээ хэлээд явах болно. Эрчим хүчний үнэ нэмснээр инфляци 5 хувь нэмэгдсэн. Яам байсаар байтал давхардсан бүтэц гаргаж ирээд, тэр нь 10 тэрбум төгрөгийн төсөвтэй байгаа. Энэ зэрэг асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа" хэмээв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe