БНСУ-ын YG Энтертаймент жүжигчний менежментийн салбараа албан ёсоор хаалаа

.Graph
2025-01-17

1996 онд ая зохиогч, продюсер Ян Хён Сукийн үүсгэн байгуулсан БНСУ-ын  үндэстэн дамнасан шоу ертөнцийн хамгийн том акул гэгддэг YG энтертайнмент албан ёсоор жүжигчний менежментийн салбараа хааж буйгаа мэдэгдлээ.

Ингэснээр тэд зөвхөн хөгжмийн салбартаа анхаарал хандуулах болно хэмээн мэдэгдсэнээр тус агентлагт харьяалагддаг жүжигчид болох Ким Хи Ае, Ча Сын Вон, Жан Хён Сон, Ё ин На, Жун Хе Ён тэргүүтэй алдартантай бүрэн бүрэлдэхүүнээр нь салах ёс хийлээ.

Нэгдүгээр сарын 17-нд KST дээр "Олон жилийн турш бидэнтэй хамтран ажилласан  жүжигчид, мөн үнэнчээр дэмжлэг үзүүлсэн шүтэн бишрэгчдэдээ чин сэтгэлээсээ талархаж байна. Бид уран бүтээлчдэдээ үргэлж дэмжлэг үзүүлэх болно” хэмээн мэдэгдсэн юм.

YG энтертайнмент өнгөрөгч оны эхээс YGX хөгжмийн сургалтын төвийг өөртөө нэгтгэж агентлагт харьяалагддаг дуучид, артистийн тоог  50 болгон өргөжүүлжээ. Үүнээс гадна өнгөрсөн жил 15 жилийн ойгоо тэмдэглэсэн 2NE1 хамтлагтай хийсэн гэрээгээ сунгаж “BlackPink” хамтлагийн дэлхийгээр аялах тоглолт, "BabyMonster" хамтлагийн бие даасан тоглолт зэрэг дээр ажиллахаар төлөвлөөд байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe