Мэргэжлийн сүмо бөхийн 73 дахь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодог тайлахаар болж албан ёсоор мэдэгдэл хийлээ.
Тэрүнофүжи Гантулгын Ган-Эрдэнэ удаан хугацаанд зовиурлаж байсан нурууны бэртэл, өвдөгний бэртэл, зэрэг эрүүл мэндийн шалтгааны улмаас зодог тайлахаа мэдэгдлээ.
Ёкозүна Тэрүнофүжи 2015 оны Нацү башёд анхны түрүүгээ авч, 2015 оны Нагоя башёд шинээр Озеки цол хүртсэн. Тэрбээр бэртлийн улмаас Жонидан зиндаа хүртэл бууж 2019 оны Харү башёгаас 2021 оны Аки башё хүртэл амжилттай барилдаж Ёкозүна цол хүртсэн. Ёкозүна цолтой барилдсан эхний хоёр башёдаа дарааллан түрүүлсэн ховорхон амжилтын эзэн болсон билээ.
2023 онд түүний сүмо бөхөд гаргасан амжилтын харгалзан үзэж Монгол Улсын гавъяат тамирчин цол хүртсэн. 2024 оны Нагоя башёд 10 дахь түрүүгээ хүртэж хоёр оронтой буюу 10-аас дээш түрүүтэй 15 дахь Ёкозүна болсон гайхалтай сэтгэл зүйтэй аварга билээ.
Цорын ганц “Ёкозүна” зодог тайлсан болохоор дараагийн“Ёкозүна” цолтон сүмо бөхийн холбоонд хэрэгтэй хэмээн үзэж Хацү башёг “Озеки” Хоошорюү Бямбасүрэн, Озеки Котозакүра нар “Ёкозүна” цолны болзол сонсож барилдаж байгаа юм.
Башёгийн тав дахь өдрийн дараах байдлаар Озеки Котозакүра нэг даваа, дөрвөн унаатай боломжгүй болсон. Харин Хоошорюү С.Бямбасүрэн дөрвөн даваа, нэг унаатай башёг үргэлжлүүлж байна. Хэрэв Хоошорюү С.Бямбасүрэнтүрүүлж чадвал Ёкозүна болох боломжтой. Чадахгүй бол 1993 оны Харү башё Акэбоно аварга болсоноос хойш 190 башё буюу 22 жилийн дараа Ёкозүнагүй башё болох юм.
Сэтгэгдэл үлдээх