Graph.mn сайтын эрхлэн гаргадаг "Гудамжны подкаст"-ын ээлжит зочноор ХҮН намын Нийслэлийн хорооны дарга Э.Золзаяа оролцлоо.
Ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
Х.Нямбаатар Нийслэлийн Засаг даргаар сонгогдсоноос хойш ганцхан жилийн хугацаанд 4 их наяд төгрөг эд бяд хийчихсэн. Мэдээж төрийн байгууллагад урсгал болон бусад зардал гарахыг ойлгож байна. Гэхдээ энэ их мөнгийг зарцуулсан ч нүдэнд харагдах нэг ч бүтээн байгуулалт байхгүй байна.
Улаанбаатар хот хэзээ ч ийм навсгар, халтар, иргэд нь уур бухимдалтай байгаагүй.
Нийслэлийн тендер дээр Бодь групп аль хэдийнээ ноён суужээ. Шилэн дансыг харвал, Бодь даатгал компани замын телекамер хяналтын дэд төвийг байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмж авах тендерт ялсан байна. Гэтэл Бодь даатгал компанийн үндсэн үйл ажиллагаа юу вэ гэдгийг эхлээд бодоод үз дээ.
Яг орон нутгийн сонгуулийн дараа Бодь группийн хамаарал бүхий хүн Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч болсон. Тэр бол Т.Даваадалай.
Нийслэл хаалттай, бүр улам хаалттай болсоор байна. 2025 оны төсвийг хаалттай хурлаар баталсан шүү дээ.
Сонгуулийг луйвардаж, хулгайлдаг шигээ эргүүлээд хийсэн ажлаа нүүр бардам тайлагнах ёстой.
З.Төмөртөмөөд Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах төслийг даатгалаа. Энэ хүний боловсрол, хандлага, биеэ авч яваа байдал, сошиал гаргадаг дуулиан сенсаацыг нь бодоход яагаад ч Улаанбаатар хотын иргэдийг төлөөлөхүйц хүн биш. Ийм том төсөл дээр тоглоом тохуу хийж байгаа юм шиг хандаж, хариуцлагагүй хандана вэ. Энэ хүнийг хийж чадахгүй гэдгийг нь олон нийт мэднэ шүү дээ.
Х.Нямбаатар аа, хотынхоо иргэдэд битгий яларх аа.
Бүтэн ярилцлагыг ЭНДЭЭС
Сэтгэгдэл үлдээх