АНУ-ын Бостон хотын онлайнаар үл хөдлөх хөрөнгө зуучлал, дуудлага худалдааны “R.R Auction” төвд өнгөрөгч долоо хоногийн бямба гаригт 1904 оны Сент-Луйсын зуны олимпын наадмын халхлалттай гүйлтийн эрэгтэйчүүдийн 110 метрийн аварга Фредерик Шулегийн медаль 545371 ам.доллараар зарагдлаа.
"Сент-Луйс-1904" зуны олимпын медаль нь 3.3 мм зузаан, 39 мм диаметртэй, 30 гр жинтэй. Лаврын титэм барьсан Эртний Грекийн ялалтын бурхан Найк болон цаана нь эртний үеийн спортын төрлүүдийг харуулж, ард нь Грекийн сүм, тамирчны дүрс дээр нь "ОЛИМПИАД" гэсэн бичээстэй, баруун доод талдаа "1904" гэсэн бичээстэй шижир алтаар цутгасан бүтээл юм.
Бостон хотын “RR Auction” медаль судлаач, мэргэжилтэн Бобби Итоны хэлэхдээ "Шулегийн гэр бүлийн цуглуулгаас энэ медалийг дуудлага худалдаанд оруулсан нь ер бусын ховор тохиолдол байсан. 1904 оны Олимпын хэдэн алтан медаль одоо болтол байгааг, хэд нь хэнд байгааг бид мэдэхгүй. Бидний мэдэж байгаа зүйл бол эдгээр нь маш ховор зүйл. Сент-Луис 1904 олимпын наадмын 100 орчим алтан медалийн ихэнх нь алдагдсан. Ихэнх нь хувийн цуглуулга ч юм уу эсвэл музейд хадгалагддаг байх" гэжээ.
Дашрамд сонирхуулахад “RR Auction” төв өмнө нь
Мөн 2022 онд
Голдуу олны танил алдартай тамирчид медалиа дуудлага худалдаагаар оруулан буяны үйлсэд зориулах нь элбэг. Тэдний дунд сэлүүрт завины олимпын хошой аварга Украины Юрий Чебаны хоёр алт, нэг хүрэл медалиа 2022 онд 109,451 ам.доллараар үнэлж, олсон мөнгөө Украины дайны үйл ажиллагаанд зориулж байжээ. Харин АНУ-ын усан сэлэлтийн тамирчин Райан Лохте мөн тэр онд олимпын зургаан мөнгө, 1 хүрэл медалиа дуудлага худалдаагаар зарж, цуглуулсан 166,779 ам.долларыг орон гэргүй хүүхдүүдэд зориулсан хандивласан байсан удаатай.
Сэтгэгдэл үлдээх